huuli-nemelt
Монгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Иргэнд Газар Өмчлүүлэх Тухай Хуулийг Дагаж Мөрдөх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2008-05-22, Улаанбаатар08-ne-46
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд дор дурдсан агуулгатай 4 дүгээр зүйл нэмсүгэй:
¶4 дүгээр зүйл. ¶ Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т заасны дагуу 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө өмчлүүлсэн газрыг тухайн гэр бүлийн аль нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд газрыг хууль тогтоомжид заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлүүлнэ.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “5” гэснийг “10”, мөн хуулийн 4, 5 дугаар зүйлийн дугаарыг 5, 6 гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.