Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2008-05-22, Улаанбаатар08-ne-47

1 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 10.1.4 дэх заалт нэмсүгэй:

10.1.4.

дотоодын зах зээл дээр гурил, улаан буудай, бензин шатахууны үнэ огцом өсөх.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтын зээлийн баталгаа гаргах гэсний дараа , зээлийн хүүгийн татаас олгох гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.