Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Хөдөлмөрийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-22, Улаанбаатар08-ne-51

1 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 3 дахь хэсэг нэмсүгэй: 1/ 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

4.3.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон хөдөлмөрийн нөхцөлтэй холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

2 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/ 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт:

3.1.10.

“хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийг

;

3 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ...хөдөлмөрийн аятай гэснийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон гэж, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ...журмыг чанд гэснийг нийтлэг шаардлагыг гэж, 79 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан гэснийг Хөдөлмөрийн нөхцөл, ажилласан жилийг харгалзан ажилтанд гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Хөдөлмөрийн тухай хуулийн “3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.11, 3.1.12 дахь заалт, 6 дугаар бүлгийн 81, 82, 83, 84, 85, 86, 87, 88, 89, 90, 91, 92, 93, 94, 95, 96, 98, 99 дүгээр зүйл, 141 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 141.1.2, 141.1.7, 141.1.16, 141.1.17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.