Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Цацрагийн Хамгаалалт, Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Цацрагийн Хамгаалалт, Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Цацрагийн Хамгаалалт, Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-22, Улаанбаатар08-ne-52

?1-1 дугаар зүйл.

Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 5.1 дэх хэсгийн аюулгүй байдлыг хангах бодлого боловсруулах гэсний дараа ,мэргэжлийн хяналт тавих гэж нэмсүгэй.

?1-2 дугаар зүйл.

Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хуулийн 5.1-ийн Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын гэснийг Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх ажлын гэж, 5.2-ын Шинжлэх ухааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гэснийг Монгол Улсын Ерөнхий сайд гэж тус тус өөрчилсүгэй.

?1-3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2008 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.