huuli-nemelt
Бага, Дунд Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрБага, Дунд Боловсролын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2008-05-23, Улаанбаатар08-ne-54
Бага, дунд боловсролын тухай хуулийн 19.1, 19.5 дахь хэсэг, 22.1.2 дахь заалтын сургууль, цэцэрлэгийн гэснийг сургуулийн гэж тус тус өөрчилсүгэй.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 1.1 дэх хэсгийн “сургуулийн өмнөх болон” гэснийг, 10.1 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн гарчиг, 15.1, 15.3 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн гарчиг, 16.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн гарчиг, 19.1, 19.2, 19.3, 19.4, 19.7 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн гарчиг, 20.1.5, 20.2.2, 20.2.3, 20.2.4, 20.2.5 дахь заалт, 21 дүгээр зүйлийн гарчиг, 21.1, 21.4, 21.6 дахь хэсгийн “цэцэрлэг,” гэснийг, 19.2 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн гарчиг, 20.1, 20.2 дахь хэсгийн /эрхлэгч/ гэснийг тус тус хассугай.
Бага, дунд боловсролын тухай хуулийн 3 дугаар зүйл, 7.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйл, 16.1 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.