Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Дипломат Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дипломат Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Дипломат Албаны Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-29, Улаанбаатар08-ne-57

1 дугаар зүйл.

Дипломат албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 14.4 дэх хэсэг нэмсүгэй: 1/14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг:

14.4.

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолны ялгах тэмдгийн тодорхойлолт, загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

2 дугаар зүйл.

Дипломат албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: 1/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:

14.3.

Дипломат цол олгосон хүнд үнэмлэх, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цол хүртсэн хүнд цолны ялгах тэмдэг тус тус олгоно.

3 дугаар зүйл.

Дипломат албаны тухай хуулийн 14.4 дэх хэсгийн дугаарыг 14.5, 14.5 дахь хэсгийн дугаарыг 14.6 болгон тус тус өөрчилсүгэй.