Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2008 › Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Замын Хөдөлгөөний Аюулгүй Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2008-05-29, Улаанбаатар08-ne-64

1 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 4 дэх хэсэг нэмсүгэй:

4.

Тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочийг Автотээврийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу бэлтгэнэ.

2 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн гарчгийн жолооч гэсний дараа , мэргэшсэн жолооч гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь заалт, 15 дугаар зүйлийн 3 дахь заалтын “тооллого” гэснийг, 14 дүгээр зүйлийн 1 дэх заалтын тооллогод гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 6, 7 дугаар зүйл, 16 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3, 4, 5 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5 дугаар зүйл.

Энэ хуулийг Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.