huuli-nemelt
Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсыг Хөгжүүлэх Сангийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2009-10-30, Улаанбаатар09-ne-79
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн тохиолдсон, эсхүл зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хуульд заасан ашигт малтмалын дэлхийн зах зээл дэх үнэ огцом буурснаас гэснийг тохиолдсоны улмаас гэж өөрчилсүгэй.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтын “3.2.1,” гэснийг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн , 8.2 гэснийг тус тус хассугай.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.1 дэх заалт, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.