huuli-nemelt
Ашигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАшигт Малтмалын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2009-01-08, Улаанбаатар09-ne-01
Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн ашиглахтай гэснийг ашиглах болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалахтай гэж, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 56 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан гэснийг 53-56 дугаар зүйлд заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг хүлээлгэн өгсөн гэж тус тус өөрчилсүгэй.
Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсгийн “эрэл,” гэснийг болон 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийн Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон, түүнчлэн гэснийг тус тус хассугай.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.