Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Монгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2009-01-09, Улаанбаатар09-ne-02

1 дугаар зүйл.

Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд дор дурдсан агуулгатай 17³ дугаар зүйл нэмсүгэй:

17³ дугаар зүйл.

Баримт бичиг баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгоход хураах хураамжийн хэмжээ “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-ийн гишүүн улсад хэрэглэгдэх дотоодын албан ёсны баримт бичгийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгоход 10000 төгрөгийн хураамж хураана.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.