huuli-nemelt
Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2009-11-06, Улаанбаатар09-ne-82
Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
.¶9.1.2. боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалтын төсвийн бусад байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч) гэснийг хассугай.
Энэ хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.