Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Эм, Эмнэлгийн Хэрэгслийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2009-11-24, Улаанбаатар09-ne-86

1 дугаар зүйл.

Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн 8 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 8.9 дэх хэсэг нэмсүгэй:

8.9.

Эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эмийг гамшгийн болон онцгой нөхцөл байдал үүссэн үед зайлшгүй шаардлагаар гадаадаас авах тохиолдолд энэ хуулийн 5.2-т заасан салбар зөвлөлийн саналыг үндэслэн эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр импортлох зөвшөөрөл олгоно.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.