Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нийгмийн Халамжийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-11-25, Улаанбаатар09-ne-90

1 дугаар зүйл.
Нийгмийн халамжийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

19 дүгээр зүйлийн 19.1.8, 19.1.9 дэх заалт:

19.1.8.

“Эхийн алдар” нэгдүгээр, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламж;

19.1.9.

эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам олгох тэтгэмж.

2/

19¹дүгээр зүйлийн 19¹.4-19¹.6 дахь хэсэг:

19¹.4.“Эхийн алдар” нэгдүгээр, эсхүл хоёрдугаар зэргийн одонтой эх жилд нэг удаа мөнгөн тусламж давхардуулахгүйгээр авах эрхтэй. 19¹.5.Эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам тэтгэмж авах эрхтэй бөгөөд хэрэв эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй. 19¹.6.Энэ хуулийн 19¹.4, 19¹.5-д заасан тусламж, тэтгэмжийн хэмжээг Улсын Их Хурал тогтоох бөгөөд уг тусламж, тэтгэмжид шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

.

2 дугаар зүйл.

Нийгмийн халамжийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

24.1.

Энэ хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.8-д заасан тусламж, 19.1.9-д заасан тэтгэмжээс бусад тэтгэмжийн болон 17 дугаар зүйлд заасан нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг тухайн жилийн амьжиргааны доод түвшинг харгалзан Засгийн газар тогтооно.

.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01–ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.