Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2009-12-03, Улаанбаатар09-ne-94

1 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

47.2.

Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

2 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн энэ хуулийн 47.5, 111.3-т заасан тохиолдолд гэснийг хассугай.

3 дугаар зүйл.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-47.10 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.