Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-02-13, Улаанбаатар09-ne-09

1 дугаар зүйл.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 5.4.24, 6.2.6 дахь заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 24 дэх заалт:

5.4.24.

Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан.

2/

6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт:

6.2.6.

Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан.

2 дугаар зүйл.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн авто замын гэсний дараа сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.