Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Боловсролын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-02-13, Улаанбаатар09-ne-10

1 дугаар зүйл.
Боловсролын тухай хуульд дор дурдсан агуулгатай зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:1/

14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:

14.2.

Бүрэн дунд боловсрол олгох сургалтыг мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага эрхэлж болно.

2/

14¹ дүгээр зүйл:

14¹ дүгээр зүйл.Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага
14¹.1.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага нь политехник коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв зэрэг хэв шинжтэй байж болно.

14¹.2.

Политехник коллеж нь техникийн боловсролын сургалт эрхэлдэг байгууллага байна.

3/

28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 21 дэх заалт:

28.1.21.

бүх шатны боловсролын сургалтын байгууллагыг аттестатчилах журмыг баталж, мөрдүүлэх;

4/

30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 14 дэх заалт:

30.1.14.

орон нутгийн өмчийн мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх;

2 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн бага, дунд, гэсний дараа мэргэжлийн боловсрол, гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсгийг “Боловсрол, сургалтын стандартыг өмчийн бүх хэлбэрийн сургалтын байгууллага дагаж мөрдөнө.” гэж өөрчлөн найруулсугай.

4 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, 28.1.19 дэх заалт, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв гэснийг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.2 дахь заалтын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн гэснийг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын гэж, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтын коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийг гэснийг коллежийг гэж, 40 дүгээр зүйлийн 40.6 дахь хэсэг, мөн зүйлийн 40.4.3 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2.10 дахь заалтын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд гэснийг мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад гэж, 28 дугаар зүйлийн 28.1.21 дэх заалтын дугаарыг 28.1.22 гэж, 30 дугаар зүйлийн 30.1.14 дэх заалтын дугаарыг 30.1.15 гэж тус тус өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.

Боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. дэх хэсгийн “,мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв” гэснийг, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн “Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн төлөөллийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулиар зохицуулна.” гэсэн 2 дахь өгүүлбэрийг тус тус хассугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай /шинэчилсэн найруулга/ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.