Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Аж Ахуйн Нэгжийн Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-02-20, Улаанбаатар09-ne-12

1 дугаар зүйл.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 12.1.32 дахь заалт, 12.9 дэх хэсэг тус тус нэмсүгэй:1/

12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 32 дахь заалт:

12.1.32.

хувьцаа худалдаж авсан үнэ, эсхүл тухайн хувьцаанд ногдох эзэмшигчийн өмчийн хэсэг.

2/

12 дугаар зүйлийн 9 дэх хэсэг:

12.9.

Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших болон шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд жил тутам ижил хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан шимтгэлийн сан байгуулна.

2 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.22 дахь заалтын эд зүйл худалдан авсан гэснийг зүйлийн гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийн сүүлд гэснийг хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь буюу 2009 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.