Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Онцгой Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Онцгой Албан Татварын Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2009-03-12, Улаанбаатар09-ne-17

1 дугаар зүйл.

Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 1 дэх заалтын согтууруулах ундааны үйлдвэрт худалдсан гэснийг согтууруулах ундааны болон эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан гэж, мөн хүснэгтийн 5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах 0.20 гэснийг 0.35 гэж, 6 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах 0.60 гэснийг 1.20 гэж, 7 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах 0.30 гэснийг 0.90 гэж тус тус өөрчилсүгэй.

Энэ зүйлийн “... 5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах “0.20” гэснийг “0.35” гэж,” гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.