Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Албаны Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2009-03-12, Улаанбаатар09-ne-18

1 дугаар зүйл.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийн төрийн жинхэнэ албан хаагчид 36 сарын гэснийг төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын гэж, 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн Төрийн албаны гэснийг Улс орныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг даван туулах онцгой арга хэмжээ авахаас бусад тохиолдолд төрийн албаны гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.