huuli-nemelt
Монгол Улсыг Хөгжүүлэх Сангийн 2009 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсыг Хөгжүүлэх Сангийн 2009 Оны Төсвийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2009-03-13, Улаанбаатар09-ne-20
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуульд дор дурдсан агуулгатай 6, 7 дугаар зүйл нэмсүгэй:
¶6 дугаар зүйл. ¶ Монгол Улсыг хөгжүүлэх сангийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүссэн төсвийн орлогын дутагдлыг нөхөх эх үүсвэрээс Монгол Улсын 2009 оны төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрт 219,600.0 сая төгрөгийг зарцуулахаар баталсугай.
¶7 дугаар зүйл. ¶ Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бий болсон газрын тосны болон хүнсний улаан буудайн нөөцийн хадгалалтын хөлсийг 3,298.1 сая төгрөгөөр баталсугай.
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай."¶5 дугаар зүйл. ¶ “Монгол Улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-ыг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнөөс хойшлуулах төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт
Монгол Улсыг хөгжүүлэх сангийн 2009 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн “45,232.8” гэснийг “51,282.2” гэж, 4 дүгээр зүйлийн “79,867.3” гэснийг “122,289.3” гэж, мөн зүйлийн “35,542.8” гэснийг “57,184.5” гэж, 6 дугаар зүйлийн дугаарыг 8 болгон тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2009 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.