huuli-nemelt
Даатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрДаатгалын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2009-06-04, Улаанбаатар09-ne-29
4 дүгээр зүйлийн 4.1.12 дахь заалт:
2/¶4.1.12. “холбогдох этгээд” гэж даатгагч болон даатгалын үйл ажиллагаа эрхэлж байсан, тэдэнд хувьцааны хяналтын багцаа эзэмшүүлдэг хуулийн этгээд, уг хуулийн этгээдийн хувьцааны хяналтын багцыг эзэмшдэг аливаа иргэн, хуулийн этгээд болон Компанийн тухай хуулийн 97.1-д заасан нэгдмэл сонирхолтой этгээдийг.
25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэг:
3/¶25.5. Даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг даатгалын багц дүрэмд зааснаас өөрөөр зарцуулахыг хориглоно.
27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт:
¶27.1.5. даатгалын компанийн дүрмийн сангийн болон даатгалын нөөц сангийн мөнгөн хөрөнгийг холбогдох этгээд болон түүний үүсгэн байгуулсан банкинд байршуулах.
Даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 1 дэх өгүүлбэрийг “Даатгалын компанийн дүрмийн сан нь хувь нийлүүлэгчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг даатгалын ангилал, давхар даатгалын онцлогийг харгалзан Зохицуулах хороо тогтооно.” гэж өөрчилсүгэй.
Даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн даатгагч тухайлбал, Ллойдын андеррайтерын холбоонд багтдаг гэснийг хассугай.