Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2009-06-04, Улаанбаатар09-ne-30

1 дугаар зүйл.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт дор дурдсан агуулгатай 6.1.8 дахь заалт нэмсүгэй:

6.1.8.

даатгалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн дүрмийн сан буюу хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ, түүнд тавих шаардлагыг тогтоох.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдөр батлагдсан Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.