Нүүр ›
huuli-nemelt ›
2009 ›
Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
huuli-nemelt
Хувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХувь Хүний Орлогын Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2009-06-11, Улаанбаатар09-ne-32
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 16.1.13 дахь заалт нэмсүгэй:
.¶16.1.13. малчин өрх, мал бүхий этгээдийн зөвхөн малын тоо толгойд ногдох орлого.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, 21 дүгээр зүйл, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.2-24.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалт, 27.3, 27.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.