Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2009-06-11, Улаанбаатар09-ne-34

1 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

6.1.3.

төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд үндэслэн улсын төсвийг батлах;

.

2 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн гарчгийг Улсын Их Хуралд төсвийн хүрээний мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх гэж, мөн зүйлийн 25.1, 25.3 дахь хэсгийн мэдэгдлийг гэснийг мэдэгдэл, улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.