huuli-nemelt
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2009-06-11, Улаанбаатар09-ne-36
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн төсвийн хүрээний мэдэгдлийн гэсний өмнө Үндсэн чиглэл, гэж нэмсүгэй.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн Үндсэн чиглэл, төсвийг гэснийг Төсвийг гэж, мөн зүйлийн 25.8 дахь хэсгийн энэ хуулийн 25.4-т заасан гэснийг мөнгөний бодлогын гэж тус тус өөрчилсүгэй.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсгийн Энэ хуулийн 25.1-д заасан баримт бичгээс эхний ээлжинд гэснийг хассугай.
Энэ хуулийг 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.