huuli-nemelt
Хууль, Улсын Их Хурлын Бусад Шийдвэрийн Төсөл Боловсруулах, Өргөн Мэдүүлэх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрХууль, Улсын Их Хурлын Бусад Шийдвэрийн Төсөл Боловсруулах, Өргөн Мэдүүлэх Журмын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2009-06-25, Улаанбаатар09-ne-41
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 18 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 18.15 дахь хэсэг нэмсүгэй:
.¶18.15. Хууль санаачлагч нь иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хуулийн төслийн танилцуулгад тусгана.
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3.5. дахь заалтын бусад байгууллагын гэсний өмнө төрийн болон төрийн бус гэж нэмсүгэй.
6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт:
2/¶6.1.5. хуулийн төсөл, түүний үзэл баримтлал болон иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн саналыг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэвлэн нийтлэх, цахим хуудсанд байршуулах зэрэг бусад хэлбэрээр олон нийтэд мэдээлэх;
18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг:
¶18.4. Хуульд өөрөөр заагаагүй бол хууль санаачлагч хуулийн төсөлд иргэн, хуулийн этгээдээс санал авах ажиллагааг дараахь хэлбэрээр зохион байгуулна:
¶18.4.1. хуулийн төслийг бүрэн эхээр нь байгууллагынхаа цахим хуудсанд 10-аас доошгүй хоног байрлуулж, олон нийтэд танилцуулах;
¶18.4.2. хуулийн төслийг иргэн, хуулийн этгээдэд нэр зааж хүргүүлэх, эсхүл уулзалт, ярилцлага зохион байгуулж болно.