huuli-nemelt
Иргэдээс Төрийн Байгууллага, Албан Тушаалтанд Гаргасан Өргөдөл, Гомдлыг Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэдээс Төрийн Байгууллага, Албан Тушаалтанд Гаргасан Өргөдөл, Гомдлыг Шийдвэрлэх Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2009-06-25, Улаанбаатар09-ne-42
7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 10 дахь заалт:
2/¶10/ өргөдөл, гомдол хүлээн авах үүрэг бүхий ажилтан өргөдөл, гомдлыг тогтоосон хугацаанд нь шийдвэрлэх албан тушаалтанд хүргэх.
7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг:
3/¶3. Байгууллагын удирдлага нь тухайн жилд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаархи дүн мэдээг жил бүр нийтэд тайлагнана.
19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
4/¶3. Сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь өөр байгууллага, албан тушаалтан шийдвэрлэхээр хуульд шууд зааснаас бусад өөрийн эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр эцэслэн хариу өгнө.
21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг:
¶3. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өргөдөл, гомдлыг хуульд заасан хугацаа хожимдуулан хариу өгсөн нь Төрийн албаны тухай хуулийн 26.1-д заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Байгууллага бүр цахим хаягтай байна.” гэсэн 2 дахь өгүүлбэр нэмсүгэй.
Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶1. Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 4, 6 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн бол сахилгын шийтгэлийг эрх бүхий албан тушаалтан, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчиж өргөдөл, гомдол гаргагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулна.
Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.