huuli-nemelt
Иргэний Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Бүртгэлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2009-06-25, Улаанбаатар09-ne-43
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн Иргэний хууль, гэсний дараа Улсын бүртгэлийн ерөнхий хууль, гэж нэмсүгэй.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1, 18.9 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.3, 19.5 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.5, 22.6 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3, 32.4 дэх хэсгийн Засаг даргын тамгын газар гэснийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.3, 11.4 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.10 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн хууль зүйн гэснийг улсын бүртгэлийн гэж, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийн Засаг даргын тамгын газрын гэснийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн гэж, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийн Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн гэснийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн гэж, 12 дугаар зүйлийн 12.5, 12.12 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3, 14.5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 16 дугаар зүйлийн 16.2, 16.7 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2, 17.4 дэх хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.4, 19.6 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийн Засаг даргын тамгын газарт гэснийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гэж, 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсгийн “Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтан” гэснийг улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн Засаг даргын тамгын газар гэснийг “улсын бүртгэлийн асуудал хариуцсан алба” гэж, 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн сум, дүүргийн Засаг даргын, эсхүл иргэний бүртгэл, мэдээллийн гэснийг улсын бүртгэлийн гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсгийн сум, дүүргийн Засаг даргын болон иргэний бүртгэл, мэдээллийн гэснийг улсын бүртгэлийн гэж, 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийн “Энэ хуулийн 38.2.-т заасан гэснийг “Бүртгэлийн” гэж тус тус өөрчилсүгэй.
Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, 29.5-29.8, 29.11, 38 дугаар зүйлийн 38.2, 38.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Энэ хуулийг Улсын бүртгэлийн ерөнхий хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.