Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-03, Улаанбаатар09-ne-48

1 дугаар зүйл.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:1/

54 дүгээр зүйлийн 54.4.2 дахь заалт:

54.4.2.

нөхөн сонгуульд оролцох, нам, эвслийг тухайн сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дотор бүртгэх;

2/

54 дүгээр зүйлийн 54.4.7 дахь заалт:

54.4.7.

нөхөн сонгууль эхлүүлэхээр товлон зарласан өдрөөс хойш 30 хоногийн дотор санал хураалт явуулна.

2 дугаар зүйл.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

54 дүгээр зүйлийн 54.2, 54.3 дахь хэсэг:

54.2.

Энэ хуулийн 54.1-д заасан шалтгаанаар Улсын Их Хурлын гишүүн орон гарсан бол ийнхүү орон гарснаас хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо нөхөн сонгууль явуулах талаархи саналыг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурал уг саналыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нөхөн сонгуулийг товлон зарлах асуудлыг шийдвэрлэж, ийнхүү шийдвэр гаргаснаас хойш 90 хоногийн дотор сонгууль явуулж дууссан байхаар тогтооно.

54.3.

Нөхөн сонгуулийг товлон зарлах өдөр нь чуулганы чөлөө цагт тохиовол Улсын Их Хурал ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 14 хоногийн дотор уг асуудлыг шийдвэрлэнэ.

2/

54 дүгээр зүйлийн 54.4.1 дэх заалт:

54.4.1.

хэсгийг санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө, тойргийн хороог 20-иос доошгүй хоногийн өмнө, салбар болон хэсгийн хороог 15-аас доошгүй хоногийн өмнө тус тус байгуулах;

3 дугаар зүйл.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.4.2-54.4.5 дахь заалтын дугаарыг 54.4.3-54.4.6 болгон өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.