Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-09, Улаанбаатар09-ne-49

1 дугаар зүйл.

Иргэний хуулийн 176 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 176.2.3 дахь заалт нэмсүгэй:

176.2.3.

хуульд заасан бусад үндэслэл.

2 дугаар зүйл.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэг, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн гүйцэтгээгүй гэсний дараа буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэж, 156 дугаар зүйлийн 156.4 дэх хэсгийн “хүсвэл” гэсний дараа “үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх,” гэж, 169 дүгээр зүйлийн 169.1 дэх хэсгийн “үеэс” гэсний дараа “буюу хуульд заасан бусад тохиолдолд” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийн шинжээчийн гэснийг хараат бус, мэргэжлийн үнэлгээчийн гэж, Шинжээчийг гэснийг Хараат бус мэргэжлийн үнэлгээчийг гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсгийн “нотариатаар гэрчлүүлж” гэснийг, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсгийн нотариатаар гэрчлүүлсэн гэснийг тус тус хассугай.

5 дугаар зүйл.

Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэг, 174 дүгээр зүйлийн 174.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6 дугаар зүйл.

Энэ хуулийг үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.