Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Газрын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-09, Улаанбаатар09-ne-54

1 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 35.1.7 дахь заалт нэмсүгэй:

35.1.7.

газар эзэмших эрхээ энэ хуульд заасан журмын дагуу барьцаалах.

.

2 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсгийн эрхийн гэрчилгээгээ гэснийг газар эзэмших эрхээ гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Газрын тухай хуулийн 35.1.4 дэх заалтын барьцаалах, 38.5 дахь хэсгийн Энэ хуулийн 35.1.4-т заасан зөвшөөрөлтэйгөөр гэснийг тус тус хассугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.