Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Валютын Зохицуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-09, Улаанбаатар09-ne-56

1 дугаар зүйл.
Валютын зохицуулалтын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг:

6.

Валютын арилжаа хийх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн бэлэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтооно.

2/

18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 7 дахь заалт:

6/

валютын хяналтын улсын байцаагчид шалгуулахаас татгалзсан, шалгалт хийхэд саад учруулсан хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

7/

валютын арилжааны мэдээг ирүүлэхдээ хугацаа хоцроосон, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу ирүүлээгүй хуулийн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

2 дугаар зүйл.

Валютын зохицуулалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн Монголбанк гэсний дараа , Санхүүгийн зохицуулах хороо гэж, 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монголбанкны дэд ерөнхийлөгч” гэсний дараа “, Санхүүгийн зохицуулах хорооны дарга” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “томилно” гэсний өмнө “, Санхүүгийн зохицуулах хорооны валютын хяналтын улсын байцаагчийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга тус тус” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Валютын зохицуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

5.

Эдийн засгийн харьяат болон харьяат бусын гадаад валютаар олсон орлого, импортын барааны хилийн үнийг төгрөгт шилжүүлэн гаалийн болон бусад татвар ногдуулах хэмжээг тодорхойлох, гадаад валютаар илэрхийлэгдсэн аливаа хөрөнгө, эх үүсвэрийг нягтлан бодох бүртгэлд төгрөгөөр илэрхийлж тусгахад Монголбанкнаас зарласан тухайн өдрийн албан ханшийг баримтална.