Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Хөрөнгөөр Бараа, Ажил, Үйлчилгээ Худалдан Авах Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-16, Улаанбаатар09-ne-63

1 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 10.1.5 дахь заалт нэмсүгэй:

10.1.5.

хуулийн этгээдийн ажиллах хүчний 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байх.

2 дугаар зүйл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

9.3.

Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.