Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Төсвийн Байгууллагын Удирдлага, Санхүүжилтийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2009-07-16, Улаанбаатар09-ne-64

1 дугаар зүйл.

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 24.2 дахь хэсэг нэмсүгэй:

24.2.

Төсвийн байгууллагын эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаанд оролцогч Монгол Улсын хуулийн этгээдийн ажиллах хүчний 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байна.