Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Татварын Ерөнхий Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-16, Улаанбаатар09-ne-66

1 дугаар зүйл.
Татварын ерөнхий хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

7 дугаар зүйлийн 7.3.9-7.3.12 дахь заалт:

7.3.9.

цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах, ашиглах тусгай зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамж;

7.3.10.

цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах, импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах тусгай зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамж;

7.3.11.

цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар нөхөн сэргээх тусгай зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамж;

7.3.12.

цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, идэвхийг сулруулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамж.

2/

8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг:

8.3.

Энэ хуулийн 7.3.9-7.3.12-т заасан татварын хувь, хэмжээг Засгийн газар тогтооно.

2 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.4 дэх заалтын улсын гэсний өмнө энэ хуулийн 7.3.9-7.3.12-т зааснаас бусад гэж, 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “хуулийн” гэсний дараа “7.3.9-7.3.12,” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.3, 8.4 гэснийг 8.4, 8.5 гэж, мөн зүйлийн 8.3, 8.4 дэх хэсгийн дугаарыг 8.4, 8.5 гэж тус тус өөрчилсүгэй.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.