huuli-nemelt
Монгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Тэмдэгтийн Хураамжийн Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2009-07-16, Улаанбаатар09-ne-67
Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6, 7 дахь хэсэг нэмсүгэй:
¶6. Энэ зүйлийн 1 дэх хэсэг нь цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах, ашиглах, цөмийн бодис эзэмших, ашиглах, худалдах, импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар нөхөн сэргээх, цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээнд хамаарахгүй. 7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход хураах хураамжийн хэмжээг Засгийн газар тогтооно.
Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн хуулийн 15.1 гэснийг зүйлийн 1 дэх хэсэг гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.