Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Аж Ахуйн Үйл Ажиллагааны Тусгай Зөвшөөрлийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-16, Улаанбаатар09-ne-68

1 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 15.18 дахь хэсэг нэмсүгэй:

15.18.

Цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр: 15.18.1.цөмийн төхөөрөмж барих, өөрчлөх, шинэчлэх, ашиглалтаас гаргах; 15.18.2.цөмийн төхөөрөмж ашиглах; 15.18.3.цөмийн бодис эзэмших, ашиглах; 15.18.4.цөмийн бодис импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах; 15.18.5.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх; 15.18.6.цацраг идэвхт ашигт малтмал ашиглах; 15.18.7.цацраг идэвхт ашигт малтмал импортлох, экспортлох, тээвэрлэх, хаягдлыг булшлах, ашиглалтын дараа газар сэргээх; 15.18.8.цацрагийн үүсгүүрийг эзэмших, ашиглах, худалдах, угсрах, байрлуулах, түрээслэх, үйлдвэрлэх, ашиглалтаас гаргах, задлах, хадгалах, тээвэрлэх, импортлох, экспортлох, хаягдлыг булшлах, аюулгүй болгох болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагаа.

2 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийн Ашигт малтмалын тухай, гэсний дараа Цөмийн энергийн тухай, гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.1 дэх заалт, 16.1 дэх хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4 дугаар зүйл.

Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.