huuli-nemelt
Эрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЭрчим Хүчний Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2009-07-16, Улаанбаатар09-ne-71
2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг:
2/¶2.3. Цөмийн эрчим хүч ашиглахтай холбогдсон харилцааг Цөмийн энергийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.
3 дугаар зүйлийн 3.1.21-3.1.23 дахь заалт:
¶3.1.21. “цөмийн эрчим хүчний нөөц” гэж эрчим хүч үйлдвэрлэх зорилгоор цөмийн эрчим хүчний эх үүсвэрт ашиглаж болох цөмийн түлшийг;
¶3.1.22. “цөмийн эрчим хүч” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг;
¶3.1.23. “цөмийн эрчим хүчний эх үүсвэр” гэж цөмийн эрчим хүчний нөөцийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулж цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа байгууламжийг.
Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.