huuli-nemelt
Компанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрКомпанийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай
2009-07-16, Улаанбаатар09-ne-72
Компанийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийн бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх зөвлөл/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлыг хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн саналын олонхоор шийдвэрлэнэ гэснийг , эсхүл хуульд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх зөвлөл/-ийн гишүүдийг сонгохоос бусад асуудлаар гаргах шийдвэр хуралд саналын эрхтэй оролцож байгаа хувь нийлүүлэгчдийн олонхийн саналаар хүчин төгөлдөр болно гэж, 79 дүгээр зүйлийн 79.3 дахь хэсгийн Компанийн гэснийг Хуульд өөрөөр заагаагүй, эсхүл компанийн гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.