Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2009 › Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2009-07-21, Улаанбаатар09-ne-73

1 дугаар зүйл.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь хэсэг, заалт нэмсүгэй:1/

12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалт:

12.1.7.

экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн.

2/

12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг:

12.5.

Энэ хуулийн 12.1.7-д заасан экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүний нэр төрөл, ангилал, кодыг Засгийн газар тогтооно.

3/

13 дугаар зүйлийн 13.1.16 дахь заалт:

13.1.16.

энэ хуулийн 12.1.7-д зааснаас бусад уул уурхайн бүтээгдэхүүн.

2 дугаар зүйл.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн 30 хувиас гэснийг 15 хувиас гэж өөрчилсүгэй.