huuli-nemelt
Амьтны Аймгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрАмьтны Аймгийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2010-10-29, Улаанбаатар10-ne-72
Амьтны аймгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 7.7 дахь хэсэг нэмсүгэй:
¶7.7. Энэ хуулийн 7.5-д заасан үндэслэлээр ховор амьтныг агнах, барихтай холбогдсон харилцааг Ан агнуурын тухай хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтаар нарийвчлан зохицуулна.
Амьтны аймгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 20.3.1, 20.3.2 дахь заалт, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.1-27.1.5 дахь заалтын аж ахуйн нэгж гэсний өмнө нөхөрлөл, гэж тус тус нэмсүгэй.
Амьтны аймгийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн жагсаалтыг гэснийг жагсаалт, ховор амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох журмыг гэж, 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын 5000-10000 гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж, 50000 гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж, мөн зүйлийн 27.1.2 дахь заалтын 20000-50000 гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж, 50000-250000 гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж, мөн зүйлийн 27.1.3 дахь заалтын 35000-50000 гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж, 150000-250000 гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж, мөн зүйлийн 27.1.4 дэх заалтын 35000-50000 гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж, 75000-200000 гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж, мөн зүйлийн 27.1.5 дахь заалтын 10000-50000 гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж, 50000-25000 гэснийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний гэж тус тус өөрчилсүгэй.