Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Дархлаажуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Дархлаажуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Дархлаажуулалтын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2010-11-11, Улаанбаатар10-ne-75

1 дугаар зүйл.

Дархлаажуулалтын тухай хуулийн 17 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 17. 2 дахь хэсэг нэмсүгэй: 1/ 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэг:

17.2.

Заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 0-15 насны хүүхдэд хийх дархлаажуулах бэлдмэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гэрчилгээтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлдвэрээс худалдаж авна.

2 дугаар зүйл.
Дархлаажуулалтын тухай хуулийн дараахь хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

6 дугаар зүйлийн 6.2.4 дэх заалт:

6.2.4.

Олон улсын эрүүл мэндийн дүрэм болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу тодорхой нэрийн сэргийлэх тарилга хийгдэх ёстой улс оронд зорчих тохиолдолд шаардагдах тарилгыг хийлгэх.

2/

10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг:

10.1.

Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатит, сахуу, хөхүүл ханиад, татран, улаанбурхан, В хэв шинжийн хемофилюс инфлюенза нянгийн халдвар, гахай хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно.

3/

10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэг:

10.4.

Эрүүл мэндийн холбогдох байгууллага нь сүрьеэ, халдварт саа /полиомиелит/, В вируст гепатитын эсрэг дархлаажуулах бэлдмэлийг хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор хийж, сэргийлэх тарилгын гэрчилгээ олгоно.

4/

16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг:

16.1.

Дархлаажуулах бэлдмэлийн чанар, хадгалалт, тээвэрлэлт болон аюулгүй байдлын талаар тавих улсын хяналтыг холбогдох эрх бүхий мэргэжлийн хяналтын байгууллага болон тухайн эрүүл мэндийн байгууллагын дотоод хяналтаар хэрэгжүүлнэ.