huuli-nemelt
Монгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Автотээврийн Болон Өөрөө Явагч Хэрэгслийн Албан Татварын Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2010-11-25, Улаанбаатар10-ne-78
Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3, 4 дэх хэсэг нэмсүгэй:
¶3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг Улсын Их Хурлаас баталсан хязгаарт багтаан албан татвар төлөгчийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн бүртгэлтэй аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно.
¶4. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасан ачааны автомашины даацын хэмжээ 2 ангилалд давхацсан тохиолдолд түүнийг өмнөх ангиллаар нь тооцож албан татвар ногдуулна.
4 дүгээр зүйлийн 5 дахь заалт:
2/¶5/ үйлдвэрлэгчээс тусгайлан тоноглосон, хүнсний технологийн тээвэрлэлтийн зориулалт бүхий автомашинаас бусад хүн болон ачаа тээвэрлэхэд зориулагдаагүй тусгай зориулалт бүхий автомашин;
5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:
¶1. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг дараахь хэмжээгээр ногдуулна:
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн төрөл
Жилд ногдуулах албан татварын дээд, доод хязгаар /төгрөгөөр/
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн сумд
Бусад сумд
1
2 дугуйтай мотоцикл
2 000-3 000
1 800-2 700
2
3 дугуйтай мотоцикл
3 000-4 500
2 800-4 200
3
Суудлын автомашин:
а/ 2001 смЗ хүртэл
б/ 2001-3001 смЗ хүртэл
в/ 3001 смЗ болон түүнээс дээш
/Цилиндрийн багтаамжийн нэг см³ тутамд төгрөгөөр/
16-24
18-27
22-33
14-21
16-24
20-30
4
Микроавтобус /15 хүртэл суудалтай/
35 000-52 500
28 000-42 000
5
Автобус
52 000-78 000
40 000-60 000
6
Ачааны автомашин:
1/ 1 хүртэл тн-ын даацтай
2/ 1-2 тн-ын даацтай
3/ 2-3 тн-ын даацтай
4/ 3-5 тн-ын даацтай
5/ 5-8 тн-ын даацтай
6/ 8-10 тн-ын даацтай
7/ 10-20 тн-ын даацтай
8/ 20-30 тн-ын даацтай
9/ 30-40 тн-ын даацтай
10/ 40-50 тн-ын даацтай
11/ 50-60 тн-ын даацтай
12/ 60-70 тн-ын даацтай
13/ 70-80 тн-ын даацтай
14/ 80-90 тн-ын даацтай
15/ 90-100 тн-ын даацтай
16/ 100 тн-оос дээш даацтай
25 000-37 500
35 000-52 500
45 000-67 500
55 000-82 500
80 000-120 000
90 000-135 000
100 000-150 000
140 000-210 000
180 000-270 000
220 000-330 000
280 000-420 000
320 000-480 000
360 000-540 000
400 000-600 000
440 000-660 000
480 000-720 000
20 000-30 000
28 000-42 000
36 000-54 000
44 000-66 000
64 000-96 000
72 000-108 000
80 000-120 000
120 000-180 000
160 000-240 000
200 000-300 000
240 000-360 000
280 000-420 000
320 000-480 000
380 000-570 000
420 000-630 000
440 000-660 000
7
Тусгай зориулалтын автомашин
16 000-24 000
15 000-22 500
8
Трактор, өөрөө явагч бусад хэрэгсэл
14 000-21 000
11 200-16 800
9
Бага оврын трактор
7 000-10 500
5 600-8 400
10
Чиргүүл /даацын 1 тонн тутамд/
5 500-8 250
5 500-8 250
Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуулийн 1, 3 дугаар зүйлийн иргэн гэснийг хувь хүн гэж, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн Иргэн гэснийг Хувь хүн гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.