huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай
2010-11-25, Улаанбаатар10-ne-79
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд дор дурдсан агуулгатай 21.2.8 - 21.2.12 дахь заалт нэмсүгэй:
¶21.2.8. нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх;
¶21.2.9. нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;
¶21.2.10. орон нутгийн захиалгаар эмнэлгийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
¶21.2.11. анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжих; 21.1.12.эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн “эх үүсвэр” гэснийн дараа “, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь” гэж, мөн зүйлийн 21.2.1 дэх заалтын архины гэсний дараа болон эмийн зохисгүй хэрэглээний гэж, мөн зүйлийн 21.2.3 дахь заалтын “тэмцэх” гэсний дараа, 21.2.7 дахь заалтын “сэргийлэх” гэсний дараа “, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” гэж, мөн зүйлийн 21.2.5 дахь заалтын “архины” гэсний дараа “болон эмийн зохисгүй” гэж тус тус нэмсүгэй.
Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.