huuli-nemelt
Засгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрЗасгийн Газрын Тусгай Сангийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2010-12-02, Улаанбаатар10-ne-81
5 дугаар зүйлийн 5.4.30 дахь заалт:
2/¶5.4.30. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
6 дугаар зүйлийн 6.4.16 дахь заалт:
3/¶6.4.16. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
21³ дугаар зүйл:
4/¶21³ дугаар зүйл.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан ¶21³.1. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
¶21³.1.1. шүүхээс ногдуулсан торгох ялыг биелүүлж төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;
¶21³.1.2. замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчилд ногдуулсан захиргааны торгох шийтгэлийг биелүүлж төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;
¶21³.1.3. шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэ хуулийн 21³.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээс хохирол барагдуулсан төлбөр.
¶21³.2. Энэ хуулийн 21³.1-д заасан сангийн хөрөнгийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 81.1, 81.2 /Төр, нийгмийн зүтгэлтний амь биед халдах/, 91.1, 91.2 /Хүнийг санаатай алах/, 96.1, 96.2 /Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах/, 108.3 /Хүн хулгайлах/, 109.3 /Хүнийг хууль бусаар хорих/, 112.3 /Хүнийг барьцаалах/, 113.3 /Хүн худалдаалах/, 126.2, 126.3 /Хүчиндэх/, 147.3 /Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх/, 177.2 /Зандалчлах/, 1781.2 /Терроризм/, 25¹.2, 25¹.3 /Эрүү шүүлт тулгах/-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дор дурдсан хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна:
¶21³.2.1. эмчилгээний зардал;
¶21³.2.2. оршуулгын зардал;
¶21³.2.3. хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого.
¶21³.3. Гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодорхойлогдоно.
¶21³.4. Энэ хуулийн 21³.1-д заасан сангаас олгох нөхөн төлбөр нь дор дурдсан хэмжээнээс ихгүй байна:
¶21³.4.1. энэ хуулийн 21³.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг;
¶21³.4.2. энэ хуулийн 21³.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг.
¶21³.5. Гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөрийг нэг удаа олгоно.
¶21³.6. Энэ хуулийн 21³.1-д заасан сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журмыг Засгийн газар тогтооно.
¶21³.7. Гэмт хэргийн хохирогчид энэ хуулийн 21³.1-д заасан сангаас олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээр уул санд буцаан төлүүлнэ.
¶21³.8. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу зохих төлбөрийг гаргуулна.
¶21³.9. Төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 21³.2-т заасан зориулалтаар өмнөх онд гарсан зардал болон төвлөрсөн орлогын гүйцэтгэлийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсэг:
¶26.7. Хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 21³.1-д заасан сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг дараахь шаардлагыг хангасан тохиолдолд гаргана:
¶26.7.1. хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
¶26.7.2. гэм буруутай этгээд хохирлыг барагдуулаагүй, эсхүл дутуу барагдуулсан;
¶26.7.3. Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр гарсан.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтын 5.4.29-д гэснийг 5.4.29, 5.4.30-д гэж өөрчилсүгэй.
Энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчид уг хууль үйлчилнэ.
Энэ хуулийг 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.