Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

huuli-nemelt

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Тухай Хуульд Нэмэлт Оруулах Тухай

2010-12-02, Улаанбаатар10-ne-83

1 дугаар зүйл.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалтын шүүхээр баталгаажуулсан гэсний дараа Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, гэж нэмсүгэй.

2 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдөр баталсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.