Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Байгалийн Ургамал Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Байгалийн Ургамал Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Байгалийн Ургамал Ашигласны Төлбөрийн Тухай Хуульд Өөрчлөлт Оруулах Тухай

2010-12-09, Улаанбаатар10-ne-86

1 дугаар зүйл.
Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:1/

5 дугаар зүйл:

5 дугаар зүйл.

Төлбөр тооцох үзүүлэлт Ургамал ашигласны төлбөр тооцох үзүүлэлтийг ургамлын тухайн үеийн жинг килограммаар илэрхийлсэн нэгж дэх тухайн зүйл ургамлын тоо, хэмжээг тооцоолсон экологи-эдийн засгийн үнэлгээний хувиар тооцно.

2/

6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг:

1.

Ургамал ашигласны төлбөрийн хэмжээг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн засгийн үнэлгээний дор дурдсан хувиар тооцон төгрөгөөр тогтооно:

Төлбөр ногдох байгалийн ургамал

Төлбөр тооцох үзүүлэлт дэх экологи-эдийн

засгийн үнэлгээний хувь

доод

дээд

1.Нэн ховор

25

30

2.Ховор

15

20

З.Элбэг

5

10

3/

11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт:

1/

төлбөрийн данс, баримтыг будлиантуулсан, ургамал ашигласны төлбөрийг төсвийн орлогод тогтоосон журмын дагуу тушаагаагүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

2 дугаар зүйл.

Байгалийн ургамал ашигласны төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн бэлнээр сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтанд, эсхүл бэлэн бусаар сум, дүүргийн төсөвт тус тус гэснийг сум, дүүргийн төсөвт гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бэлнээр хураасан төлбөрийг тухай бүр сум, дүүргийн төсөвт оруулна гэснийг төлбөрийг бэлнээр хураан авахыг хориглоно гэж, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтын бэлэн болон бэлэн бусаар төсөвт оруулсан гэснийг ургамал ашигласны гэж, мөн хэсгийн 3 дахь заалтын Улсын татварын ерөнхий газарт гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гэж, мөн хэсгийн 4 дэх заалт, 5 дахь хэсгийн Улсын татварын ерөнхий газар гэснийг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдөр баталсан Байгалын ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.