huuli-nemelt
Төрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрТөрийн Болон Орон Нутгийн Өмчийн Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2010-01-28, Улаанбаатар10-ne-02
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 6 дахь заалт нэмсүгэй:
¶6/ концессын гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
¶2. Төрийн өмчийн газар, түүний хэвлий, төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг концессоор эзэмшүүлэх, ашиглуулах, концессын гэрээний үндсэн дээр шинээр бий болгох, шинэчлэн сайжруулахтай холбогдсон харилцааг тусгайлсан хуулиар зохицуулна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 1 дэх заалтын 1-4 дэх хэсэгт гэснийг 1-4, 6 дахь хэсэгт гэж өөрчилсүгэй.
Энэ хуулийг Концессын тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.