huuli-nemelt
Иргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
Хүчин төгөлдөрИргэний Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай
2010-04-23, Улаанбаатар10-ne-06
32 дугаар зүйлийн 32.12 дахь хэсэг:
2/¶32.12. Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг татан буулгахад энэ зүйлийг баримтална.
235 дугаар зүйлийн 235.6 дахь хэсэг:
¶235.6. Үүрэг хүлээгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эд хөрөнгийн өмчлөх эрхийг фидуцийн үндсэн дээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн бол гуравдагч этгээд нь энэ хуулийн 37 дугаар бүлэгт заасан хөрөнгө итгэмжлэх гэрээний журмаар уг эд хөрөнгийг үүрэг хүлээгчийн эрх ашгийн үүднээс өмчилж, удирдана.
Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийн Хуулийн этгээдийг гэснийг Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг гэж, мөн зүйлийн 32.5 дахь хэсгийн Татан буугдаж байгаа гэснийг Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа гэж тус тус өөрчилсүгэй.
Энэ хуулийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.