Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › huuli-nemelt › 2010 › Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

huuli-nemelt

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

Хүчин төгөлдөр

Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын Тухай Хуульд Нэмэлт, Өөрчлөлт Оруулах Тухай

2010-04-23, Улаанбаатар10-ne-08

1 дугаар зүйл.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:1/

3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалт:

3.1.6.

хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа;

2/

6 дугаар зүйлийн 6.2.6 дахь заалт:

6.2.6.

хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагааны чиглэлээр Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд заасан.

2 дугаар зүйл.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтын дугаарыг 3.1.7 болгон өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.

Энэ хуулийг Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.